ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 533 сая төгрөгийн орон сууц, 350 сая төгрөгийн малтай

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайханыг томилсноо танилцууллаа.

З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 

БОЛОВСРОЛ:


  • 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль,
  • 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
  • 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 


АЖЛЫН ТУРШЛАГА:


  • 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал
  • 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

  • Өөрийн орлого: 166.915.110 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 226.516.340 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 533.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, гурав зуслангийн байшин, нэг гэр, нэг авто гарааш
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал, аж ахуй: 350.625.000 төгрөгийн үнэ бүхий Хурдан удмын адуу-15, Үхэр-57, Адуу-280
  • Газар: 10,000,00 төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх-м2-2
  • Үнэт эдлэл: 150.000.000 төгрөг
  • Хадгаламж: 30.682.020 төгрөг
  • Авлага: Байхгүй
  • Зээл: Байхгүй
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Ньюсувагт констракшн ХХК 70%, Магнатайэрс монголиа ХХК 80%, Вүүлховд ХХК 1%

Сэтгэгдэл бичих