ОУ-ын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт ажиллагсдын цалин буурчээ

Монголбанкны гаргасан инфляцийн тайланд дурдсанаар, улсын дундаж цалин нэгдүгээр улиралд 1 сая 260 мянган төгрөг, медиан цалин 917 мянган төгрөгөөр хэмжигдэж, жилийн өсөлт нь 9-10% болж бага зэрэг саарав. Медиан цалин гэдэг нь 600 мянган хүний цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалинг авсан тоо юм.


Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаас эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, ХАА, мэдээлэл холбооны салбарт ажиллагчдын дундаж цалин 10%-aас давж нэмэгдсэн бол тээвэр агуулах, мэргэжлийн шинжлэх ухааны салбарт ажиллагчдын цалин төдийлөн нэмэгдээгүй, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газарт ажил эрхлэгчдийн цалин буурчээ.


Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл нөхөрлөл, хоршооноос гадна төсөвт, ТӨҮГ-уудад ажиллагчдын дундаж цалин 14%-аас давж өссөн бол ХХК-уудад ажиллагчдын цалин хамгийн бага буюу 5%-аар нэмэгджээ.


Сэтгэгдэл бичих