С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ

С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.


Шүүх хурал хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс гурван шүүгдэгчийн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.


Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд өчигдөр шүүх хуралдаанд С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй.


Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ялзрал - 66.181.161.1052020-07-07 16:05:19

МАНАН