Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо байгуулагджээ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалав. Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн байна. 


Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо гэж шинээр байгуулагдаж байгаа бөгөөд тус хороонд: 


  • УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  • УИХ-ын гишүүн Д.Батлут
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
  • УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар тус тус багтжээ.


Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй аж.

Сэтгэгдэл бичих