Монголбанк нийт 10.8 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны 6 дугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металлын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.


2020 оны зургаадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 156,422.38 төгрөг байлаа.


График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)




График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Сэтгэгдэл бичих