Тусгай үүргийн онгоцонд ухаан алдсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүллээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ онгоцоор 172 иргэн эх орондоо ирсэн юм.


Нислэг газардсаны дараа Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч нар онгоцонд нэвтрэн зорчигчдоос тандалт, асуумж авч байна. Тус нислэгийн үеэр зорчигч эмэгтэй ухаан алдсан ба түүнийг хамгийн түрүүнд онгоцны хойд хаалгаар буулгаж, эмнэлгийн тусламж үзүүлж буй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих