Энэтхэг эр 4000 ам.долларын алтан маск хийлгэж зүүжээ

Шанкар Кураде хэмээх Энэтхэг эр алт, мөнгөний дархнаар алтан маск захиалан хийлгэжээ. Түүний хэлснээр, уг амны хаалт нь 3.8 мянга гаруй ам.долларын (11 сая орчим төгрөг )  үнэтэйг хэвлэлд бичсэн байна.

 

Тэрээр энэ тухайгаа сурвалжлагчид ярихдаа, нэгэн хүн алтаар хийсэн маск зүүж явахыг хараад мөн ийм масктай болох санаа төрсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шанкар алтан эдлэлд нугасгүй нэгэн ажээ. Тэрээр алтан гинж болон арван хуруундаа алтан бөгж байнга зүүж явдаг байна. Тэгээд коронавирус дэгдэж буй нөхцөлд алтан маск зүүхээр шийдсэн нь энэ ажээ. Түүний маск нь бараг 57 грамм жинтэй гэнэ.

 

Тэрээр амны хаалтандаа амьсгалах нүх гаргасан нь мэдээж. Шанкар өөрийн маскны хамгаалалтын тухай ярихдаа, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр бусдаас зай барьж явахыг эрхэмлэдэг хэмээн тайлбарласан байна. Мөн тэрээр ийм алтан маск зүүдэг болсноор чамгүй нэрд гарсан байна. "Нутгийнхан маань миний алтанд дуртайг тэртэй тэргүй мэддэг" гэж  хэлжээ. Шанкарын гэр бүлийнхэн ч бас алтыг шүтдэг байна. 




Б.Атар

Сэтгэгдэл бичих