Алтанбулаг боомтоор 215 иргэнийг татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр долоодугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа.


ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна.



Долоодугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долоодугаар сарын 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүлжээ. Ингэснээр долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авлаа.


Сэтгэгдэл бичих