АНУ-д коронавирусийн халдвартай хүний тоо гурван саяд хүрлээ

АНУ-д нэг өдрийн дотор коронавируст халдварын 49'759 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо гурван саяд хүрлээ. Харин дэлхий даяар халдвартай хүний тоо 11.7 сая, бүртгэгдсэн нас баралт 540 мянга болоод байна. 


Өмнөд Африк улс халдвар авагсдын тоо 200 мянга давсан 15 дахь орон болсон бол Катар улс дахь халдвар авагсдын тоо 100 мянгад хүрчээ. Арван мянгаас олон хүн нас барсан нийт 11 улс байгаа бол эдгэрсэн хүний тоо 200 мянга давсан зургаан улс байна.


Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:


  1. АНУ - 49,759 /Нийт 3,040,006/
  2. Энэтхэг - 22,510 /Нийт 720,346/
  3. Бразил - 21,486 /Нийт 1,626,071/
  4. Өмнөд Африк - 8,971 /Нийт 205,721/
  5. ОХУ - 6,611 /Нийт 687,862/

Сэтгэгдэл бичих