“Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо.



Тус өрөөг “Доече вэллэ” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засварлан, тохижуулсан байна.



Ингэснээр алба хаагчид гамшиг, ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх, ажлын ачааллаа тайлах боломж бүрдэж байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих