95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийжээ

Архангай аймагт энэ жил нийт 95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгалын ажлыг хийжээ. Харин өнгөрсөн 7 хоногт устгал хийсэн газартаа үр дүнгийн хяналтыг хийжээ.


Нийт 60 мянган га-д энгийн механик арга, харин үлдсэн 35 мянган га-д микробиологийн аргыг хэрэглэсэн гэж Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Гомбодорж хэллээ. Үлийн цагаан оготны устгалд нийт 3 тэрбум төгрөг зарцуулжээ.  

Сэтгэгдэл бичих