Аадар борооны улмаас авто зам хууларчээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Баянгол дүүрэг дэхь 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.


Сүүлийн үед усархаг бороо ихтэй байгаа учраас авто зам төдийгүй явган хүний зам ч эвдрээд байгаа юм. Нийслэлийн авто замын газраас уг эвдрэлийг засахаар шуурхай баг арга хэмжээ авч ажиллаж байна. 






Мөн Нарны гүүрний доод талын замд их хэмжээний ус тогтсоноос шугамд суулт өгч цөмөрсөн байдалтай байна. 

Сэтгэгдэл бичих