“Хариуцлагатай аялал” аян энэ сарын 9-нөөс эхэлнэ

БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтран “Хариуцлагатай аялал” аяныг эхлүүлэхээр болсон байна.


Уг аяны талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны  урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг "Аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах аялж, буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “хариуцлагатай аялал” аяныг эхлүүлж байна.


Уг аяныг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран долоодугаар сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 28-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа аж.

Аяны хүрээнд: 

  1. Иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх
  2. Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Монгол аялагчийн паспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх
  3. Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн" гэлээ. 

Сэтгэгдэл бичих