Тусгаар тогтнолын өдөр АНУ-ын төрийн далбаагаа шатаажээ

Вашингтон хотод эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид Тусгаар тогтнолын өдрөөр Цагаан ордны ойролцоохи талбайд америкийн төрийн далбааг шатаажээ. 

Лафайет-цэцэрлэгт гудамжны дэргэдэх  Эйч-стрит  болон 16 дугаар гудамжны уулзвар дахь багаахан хэсэг – “Black Lives Matter Plaza” талбайд болсон арга хэмжээн дээр ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлж байх үеэр энэ явдал болсныг мэдээлж байна.

Тэнд байсан зарим хүн далбаа шатаахад саад хийх гэж оролдож байсныг бас тэмдэглэжээ.

Цагдаа нарт саатуулагдах үедээ африк гаралтай Жорж Флойд амь насаа алдсаны дараа эсэргүүцлийн ажиллагаа эхлэснээр АНУ-д арьсны үзлийн сэдвийг дахин хэлэлцэх болсон билээ. Үүний зэрэгцээ эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид хөшөө дурсгалыг буулгаж, дээр нь элдэв зүйл эрээчих болсон юм.  Үүнд гол нь  1860-аад оны Иргэний дайны үеийн өмнөд муж улсуудын холбооны генерал,  цэргүүдийн хөшөө дурсгал өртжээ. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих