Өнөөдөр Токиогоос 263 хүн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн хуваариар өнөөдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм. Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж.


Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм. Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.


Тусгай үүргийн онгоцоор энэ сарын 2-нд Сөүлээс 420 иргэнийг авчирсан бол одоо хуваарийн дагуу;


  • Долоодугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • Долоодугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • Долоодугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Сэтгэгдэл бичих