Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал даваа гарагт болно

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 2-3-ны өдрүүдэд хоёр өдрийн турш үргэлжилсэн. Шүүх хуралдаан даваа гаригт 9.00 цагт үргэлжлэхээр завсарлажээ.


Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан юм.

Сэтгэгдэл бичих