Гандантэгчэнлин хийд болон бусад сүм хийд хэвийн ажиллаж эхлэв

Өнөөдөр Монголын Бурханы Шашинтны төв /МБШТ/ Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл ОНХА-ны дарга Ж.Одгарьд, Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва нар мэдээлэл хийлээ.


МБШТ Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл ОНХА-ны дарга Ж.Одгарьд “2020 оны долдугаар сарын 1-ний УОК-ын гарагасан шийдвэрээр шашны байгууллагуудыг шат дараатайгаар нээх, үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ цаг үеэс Гандантэгчэнлин хийд нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй явуулах боломж бүрдлээ. Иймд долдугаар сарын 1-нээс хойш Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа хэвийн ажилахгоримд шилжүүлж байна. Цаашлаад Гантэгчэнлин хийд болоод бусад шашин сүмийн үйл ажиллагаа хэвийн явагдах болно.” гэлээ.


МБШТ Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва “Батцагаан цогчэн дуганд 2020 оны долоодугаар сарын 4-нөөс 9-ныг хүртэл өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл сүсэгтэн олны хүсэлт цагаан сарын уншлага номыг хурна. Мөн сүсэгтэн олны айлтгал хүйсэлтийг хүлээн авч номоо уншина. Цаашдаа ч ном хурах нээлттэй байх болно. Хэдий нээснээ зарлаж байгаа чбид УОК-оос хэрэгжүүлж буй халдваргүйжүүлэлт ариутгаол болон орж ирж буй иргэдийн гарыг ариутгаж, маск зүүлгэж шаардлагын дагуу ажиллана” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 64.119.26.2232020-07-05 18:37:17

Ene demii dee lam nar chini rashaan utlaga geed uleej nulimaad baidag sh dee zuvhunkovid 19 ch bish uur yamar haldvar taraagaad bgaa ch buu med shuu dee

zochin - 64.119.26.2232020-07-05 18:37:17

Ene demii dee lam nar chini rashaan utlaga geed uleej nulimaad baidag sh dee zuvhunkovid 19 ch bish uur yamar haldvar taraagaad bgaa ch buu med shuu dee

Мухар сүсэг - 182.160.33.782020-07-05 14:45:28

Шашны хуулиаар "там"=вирус-коронавирусийг ЛАМ нар "МААНЬ" уншиж "үрэл" өгөөд эдгээх ШИД-тэйд бүү эргэлз. .хэмэээн Монгол Улсын Засгийн ГАЗАР. хэлж буй мэт хачин шийдвэр гаргах юм. Шашин бол хар тамхи=мухар сүсэг. Зүгээр л Мөнгө угаах Тархи угаах ГАЗАР. Хэд хоног, хэдэн жил ч хаалгаа нээхгүй байж болно. Бүтээгдүүн үйлдвэрлэдэггүй газар шүү дээ. ЗГ ойлгохгүй бна гэж үү...??? Энэ алхам хэнд хэрэгтэй вэ???

- 139.5.216.2303 цагийн өмнө

mungu ugaadag saihan gazar shuu

Mongolia - 114.247.184.12910 цагийн өмнө

Ygaad iim erguu yum be mongolchuud?hilee neej humuusee oruulahgui targan lamiin gazaraa neeh yum.say delhii dayaar shashin hudlaa gedgiig notolson bhad.eooo.zalhmaar durakuud bh yum.