Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-07-03 16:41:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 07 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.


Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж байгаа тул зуны улиралд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна. Иймд аадар хур тунадас орсны дараа гол, мөрний усны төвшин огцом нэмэгдэж, үер усны аюул тохиолдож болзошгүй байгааг урьдчилан анхааруулъя.


Голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид сонор сэрэмжтэй байж

  • бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх,
  • баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих,
  • үерийн аманд отоглож хоноглохгүй байх зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-07-03 16:41:00

Сэтгэгдэл бичих