Оюутолгойгоос үйлдвэрлэх зэсийн хэмжээ буурч, зардал өснө

Оюутолгой(ОТ)-н далд уурхайн хөрсний бүтцийн өөрчлөлтөөс үүдэн уурхайг олборлох загвараа өөрчлөхөөс аргагүй болсон талаар өнгөрсөн онд Рио Тинто мэдэгдэж байсан. Тэгвэл Рио Тинтогийн өнөөдөр гаргасан мэдэгдлээр далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшилж, зардал илүү өсөх нь шинэчилсэн ТЭЗҮ-ээр тодорхой болж байгааг анхааруулсныг Ройтерс нийтэлжээ.  


Рио Тинтогийн зэсийн хамгийн ирээдүйтэй том төсөл болох Оюу толгой геологийн хувьд томоохон сорилттой нүүр тулаад байгааг онцолсон байна. Өнгөрсөн оны долоодугаар сард РТ-ийн мэдэгдэж байснаар ийнхүү уурхайг олборлох загварчлалд өөрчлөлт орсноор 2016 онд 6.5 тэрбум ам.доллароор тооцогдож байсан далд уурхайн нийт хөрөнгө оруулалтын зардал 7.2 тэрбум болж, 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байгааг мэдэгдэж байсан.  


Түүнээс гадна далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар болж хойшилж байгаа нь анх төлөвлөсөн хугацаанаас 21-29 сараар хоцорч байгаа гэсэн үг юм.


Ийнхүү далд уурхайн бүтээн байгуулалтын зураг төсөл өөрчлөгдсөнөөр Рио Тинтогийн нийт үйлдвэрлэх зэсийн биет хэмжээ 11%-аар буурна хэмээн Citi-ийн шинжээчид дүгнээд хэдийгээр Рио Тинто ОТ төсөлд хөрөнгө оруулалтын маш олон боломж олгосон ч бодит байдал дээр уг төсөл РТ-ийн үнэлгээг 3%-аар л өсгөсөн хэмээн Ройтерсын мэдээнд дурджээ. 


Citi-ийн шинжээчид РТ-ийн хувьцааны ханш 96 долларт байна гэж таамагласан. Одоогийн байдлаар ханш нь 96.44 ам.доллар байгаа нь зах зээлийн нийт хэмжээнээс доогуур үнэлгээнд тооцогдож буй юм. 


ОТ компани ТЭЗҮ-ээ шинэчилж дууссан бөгөөд Засгийн газарт танилцуулах шатандаа явж байгаа аж. Уул уурхайн компаниуд таван жил тутам ТЭЗҮ-ээ шинэчлах шаардлагатай тухай Монгол Улсын хууль журмын дагуу ийнхүү ТЭЗҮ-ээ шинэчилсэн гэдгийг РТ мэдэгдэлдээ тодотгожээ. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

худалч хүн хулгайч байдаг - 66.181.161.10423 цагийн өмнө

Хэн гэдэг нохой зориуд санаатайгаар худал мэдээ тарааж ард түмэн Монголчууд биднийг басан доромжлоод байгаа юм бэ

худалч хүн хулгайч байдаг - 66.181.161.10423 цагийн өмнө

Хэн гэдэг нохой зориуд санаатайгаар худал мэдээ тарааж ард түмэн Монголчууд биднийг басан доромжлоод байгаа юм бэ

Зочин - 66.181.188.89Өчигдөр

Оюу толгойгоос зэс биш алт олборлодог. Эрдэнэт үйлдвэр уурхай олон жил дээрээс нь олборлож байна. Оюу толгой бол доороос нь олборлож шороогоор хучиж гаргадаг. Бас замд хэн ч зогсоож шалгах эрхгүй шууд хятадруу гардаг. Яг далд уурхайн олборлолтон дээр дандаа гадаадын инженер хятадууд ажилдаг. Харин ухах зөөхийг нь л монголчууд хийж байгаа. Алтан дээр суусан гуйлгачид гэж Оюу толгойг л хэлээд байгаан. Дэлхийн алтны нөөцийн 20-30% тэнцэх хэмжээний цул алт тэр доор олборлож дээгүүр албан тушаалтнуудыг амаар гартал нь мөнгө жихэж байгаа. УИХ гишүүн бүрт сар бүр хувь ноогддог. Ийм юмыг мэдсээр байж чимээгүй байгаа бидний л тавилан юм даа.