Ж.Одгарьд: Тусгаарлагдаж буй хүмүүст хар үрэл өгч байгаа

УОК-ын шийдвэрийн дагуу сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийх үеэр тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хар үрлийн талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Гандантэгчэнлин хийд халдварт өвчин гарахаас өмнө сүсэгтэн олны хүсэлтээр хурал номын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хар үрэл буюу уламжлалт эмийн жорыг тусгайлан лам хуваргууд гаргаж, таван удаа бүтээсэн. Нэг удаагийнхад нь 100-гаас дээш үрлийг үйлдвэрлэсэн. Зорилго нь халдварт өвчинтэй тэмцэж буй эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах, цагдаа нар, онцгойгийнхонд хамгийн түрүүнд хүргэхээр зорьсон.


Өнөөдрийг хүртэл хар үрлийг тусгаарлалтад ирж байгаа хүмүүс болон  эмч ажилчдын аюулгүй байдлыг хамгаалахаар өгч байгаа. Олон жилийн өмнөөс судлагдаж, батлагдаж ирсэн зүйл. Авахыг хүссэн бүх хүмүүст үнэгүй тараасан” гэлээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Эгэл - 202.9.46.332020-07-04 11:02:11

Тийм сүрхий юм бол наадах хогоо АНУ -д зараач. Новш гэж. Ой гутмаар!