Онцгой байдлын газраас өсвөрийн аврагчдыг шагнаж урамшуулав

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас  өсвөрийн аврагч сурагчдыг шагнан урамшууллаа.

Гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах тусламж үзүүлэх, анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшиж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд багш, эцэг, эх, олон нийтийг уриалан идэвх зүтгэлтэй оролцсон ерөнхий боловсролын

1 дүгээр сургуулийн 12б бүлгийн сурагч Ц.Мандахнаран, Б.Ундаръяа нарыг “Аврагч” тэмдгээр шагнан урамшуулжээ.



Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгийг ерөнхий боловсролын сургууль бүрт байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих