Сайжруулсан түлшний үйлдвэрийг наадмын дараа ашиглалтад оруулна

"Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулна" хэмээн Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэллээ. 


Мөн тэрбээр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааны үеэр "Нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай.

Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя” гэлээ.

Сэтгэгдэл бичих