Зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд гэмтжээ

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар даваа гарагаас өнөөдрийг хүртэл буюу зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 3-нд зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн байна. Тэдний долоо нь хүүхэд аж. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт таван хүний амь нас хохирсон байна. Эдгээрийн нэг нь хүүхэд байжээ.


Түүнчлэн тус албанаас хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн 11 осол гаргасан аж.


Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1715 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Сэтгэгдэл бичих