Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар үргэлжилсэн усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.


Энэ сарын 03-наас  07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 


  • 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 
  • 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 5, 6-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 4-нөөс нутгийн өмнөд хэсгээр хална.

Сэтгэгдэл бичих