“Замын-Үүд” боомтоор 175 иргэнээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 2,3-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Тус улсаас ирэх хүсэлт гаргасан 157 иргэн эх орондоо ирж буй юм.



Иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.


Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих