Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байрны хүрэлцээ нэмэгдвэл нислэгийн тоо нэмэгдэнэ

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурал эхэллээ. ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг "Нислэгүүдийн тоог нэмсэн. Цаашдаа ч нэмнэ. Энэ сард хийх нислэгийн хуваарь гарсан. Эхний нислэийг БНСУ руу маргааш үйлдэнэ. Маргааш тус улс руу хоёр онгоц ниснэ. Мөн энэ сарын 4-нд Токио, 7-нд дахин Сөүл, дараа нь БНТУ, Европ дахь Монголчуудаа татан авахаар 9-нд нислэг үйлдэнэ. Энэ онгоц 10-ны өглөө УБ-т газардана.


Дараа нь

  • Энэ сарын 20-нд Сөүл рүү
  • 21-нд Токио руу
  • 26-нд Франкфурт хот руу транзит нислэг үйлдэнэ.


Нислэгийн огноог тогтохдоо тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан үзсэн. Хэрэв байрны хүрэлцээ нэмэгдвэл дээр дурдсан нислэгийн тоо нэмэгдэнэ. Мөн бид хилийн боомтоор иргэдээ татан авч байна.

Энэ сарын 5-6-ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ дахь оюутнуудаа татан авна. Мөн БНХАУ дахь иргэдийг 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор дамжуулан авчирна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих