Тарваган тахлаар өвчилсөн хоёр хүнтэй хавьтсан нийт 650 хүн байна

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлага, олон нийттэй харилцах газрын дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж буй 27 настай өвчтөн баталгаажуулах шинжилгээгээр тарваган тахал өвчний уушгины хэлбэрээр өвдсөн нь тогтоогдсон. Тухайлбал PCR шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг юм. Мөн түүний дүү тус аймгийн Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 17 настай залуугийн хариу эерэг гарч булчирхай хэлбэрийн тарваган тахал өвчнөөр өвдсөнийг тогтоосон.


Ховд аймгийн төвд эмчлүүлж буй 27 настай өвчтөний биеийн байдал хүнд, Цэцэг суманд эмчлүүлж буй 17 настай хүүхдийн биеийн байдал дунд зэрэг байна. Тэдэнтэй нэгдүгээр хавьталд орсон 146, хоёрдугаар хавьталд орсон 504 хүн байна. Нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж антибиотик эмчилгээнд оруулсан" гэлээ. 

Сэтгэгдэл бичих