ШШГБ-ын ажилтнуудад холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт /5/  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох  хэргийн шүүх хуралдааныг  өнөөдөр товлосон. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн  өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод  хөл хорионд орж  өнөөдрийг хүртэл ирээгүй байна.


Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар  хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, өөрийн биеэр оролцоно. Мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд  байх хугацаа зэргийг харгалзан шүүх  хуралдааныг  хойшлуулж өгнө үү” гэжээ.


Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан  есдүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын таван ажилтныг талийгаач шүүгч Л.Бямбаад яаралтай тусламж  үзүүлэх үүргээ биелүүлээгүй хэрэгт буруутгаж байгаа юм.  

Сэтгэгдэл бичих