Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-01-17
-2°
-14°
Даваа
2021-01-18
-1°
-11°
Мягмар
2021-01-19
-9°
Лхагва
2021-01-20
-2°
-12°
Пүрэв
2021-01-21
-10°
2021 оны 01 сарын 16, Бямба
Тарваган тахлын нууц үе дуустал ЭЕШ-ын шалгуулагчдыг аймгийн төвд байлгана

Тарваган тахлын нууц үе дуустал ЭЕШ-ын шалгуулагчдыг аймгийн төвд байлгана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-07-01 10:03:00

Ховд аймагт тарваган тахлын тохиолдол илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймагт ЭЕШ өгөх 900 гаруй хүүхдийг аймаг руу нэвтрүүлж, шалгалтыг хэвийн явуулахаар болжээ. Мөн шалгалт дууссан ч өвчлөлийн нууц үеийн хугацааг дуустал аймгийн төвд байлгахаар болжээ.


Тарваган тахал Цэцэг суманд гарсан ба УОК-ын шийдвэрээр тус суманд байдаг, ЭЕШ өгөх нийт 27 хүүхдийг аймгийн төв рүү нэвтрүүлжээ. Тэдгээр хүүхдүүдэд тарваган тахлын шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа аж. Тиймээс Ховд аймагт ЭЕШ өгөх шалгуулагчид бүрэн хамрагдана гэж МХЕГ-аас мэдээллээ.


Тарваган тахлын нууц үе 6 хүртэлх хоног байдаг ба одоогоор хавьтал болсон хүмүүс болон Цэцэг суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. 


Эргэн сануулахад, Ховд аймгийн төвд 27 настай хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн, биеийн байдал хүнд байгаа ба нэгдүгээр хавьтлын 50 гаруй хүн байна.  Тухайн хүн найзууд, гэр бүлийн хамт тарваганы өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн. Нийт 11 хүн гурван тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн аж.


Түргэвчилсэн оношлуураар цэр, уушгинаас авсан шинжилгээнээний хариу эерэг гарсан. Тарваган тахлын нас баралт 30-40 хувьтай байдаг ба амьсгалын замаар дамждаг.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-07-01 10:03:00

Сэтгэгдэл бичих