Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг өнөөдөр шүүнэ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээс татгалзсан гэх тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно.


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татаад буй.  


Өмнөх буюу зургаадугаар сарын 16-нд товлогдсон шүүх хуралдаанд зарим гэрч болон шинжээч нар ирээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгч Д.Эрдэнэбатад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан билээ. 


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа учир түүнд холбоотой үйлдлийг уг хэргээс тусгаарласан байна. 

Сэтгэгдэл бичих