"ААН-үүд тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээгээр экспорт, импортоо хийнэ"

Зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долоодугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Тодруулбал, уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил гэдгийг МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга  Л.Дашмягмаржав онцлов. 


Мөн тэрбээр “Өнөөдрөөс эхлэн 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно.


Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан.


Мөн Монгол Улсын хилээр орж багаа бүтээгдэхүүнүүд дээр МХЕГ болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. УОК-ын шийдвэрийн дагуу зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг долоо хоногийн хугацаанд хязгаарласан" гэв. 

Сэтгэгдэл бичих