Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийнэ

Хөвсгөл аймагт 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр 3000 гаруй хүүхэд элсэх бол ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 3239 элсэн суралцана.



Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн лавлагаа, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж дууссан байна. Мөрөн сумын удирдлага иргэдийн саналыг үндэслэн аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хамран сургах тойргийг шинэчлэн гаргасан байна. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шинээр элсэх хүүхдүүд ямар сургууль, цэцэрлэгт хамрагдахаар байгаагаа цахим хэлбэрээр шалгаж тухайн сургууль, цэцэрлэгтээ бүртгүүлэх ажээ.

Сэтгэгдэл бичих