ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга тамгаа шилжүүлнэ

МХЕГ-т

10:00 цагт ЭЕШ-ын нөхцөл байдалд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчил, хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт /Загас, далайн гаралтай бүтээгдэхүүний түр хязгаарлалт/, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх сэдвээр мэдээлэл өгнө.


Тусгаар тогтнолын ордонд

10:00 цагт МАН-ын бага хурал хуралдана.


ЭМЯ-нд

11:00 цагт Коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 


ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд

12:00 цагт ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлнэ.


Засаг даргын тамгын газрын VIP танхимд 

12:00 цагт Хотын дарга тамгаа шилжүүлнэ.


Төрийн ордонд

15:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Сэтгэгдэл бичих