Улаанбаатарт 22 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж 16-21 хэм, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

Сэтгэгдэл бичих