УОК: Кино театр, хүүхдийн зуслан, тоглоомын төвүүдийг үе шаттай нээнэ

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. Хурлаар үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэл өглөө. Харин компьютер тоглоомын газрууд, баар, цэнгээний газрыг нээхгүй. Цөөн тооны хүн орж болох учир караокег нээх боломжтой гэж үзэж байна.


Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгчээ. Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа. 

Сэтгэгдэл бичих