Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо

УИХ-ын чуулган 96.1 хувийн ирцтэй хуралдаж байна. 


Хуульд зааснаар өнөөдрийн чуулганараар УИХ-ын даргы томилох ёстой. Хуулийн дагуу олонх болж 62 суудал авсан МАН-аас дараагийн УИХ-ын даргыг санал болгож байна. МАН-аас УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилуулахаар санал болгож байна. 


МАН-ын бүлгээс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгааг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. 


Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

Сэтгэгдэл бичих