Хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхэллээ

Хоёр давхар автобус өнөөдөр Ч:1 буюу Офицеруудын ордон-Таван шар чиглэлд иргэдэд үйлчилж эхэлжээ. Тус автобус нь 207 мянган ам.доллар буюу 584 сая төгрөгийн үнэтэй байна. Харин энгийн автобус нь 140 мянган ам.доллар буюу 395 сая төгрөгийн үнэтэй аж.


Уг автобус 70 зорчигчийн суудалтай тул зорчигчид тав тухтай үйлчлүүлнэ гэдэгт найдаж буйгаа холбогдох албаныхан илэрхийлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орох, гарах шаттай тул хаана, хаанаа хүндрэл учрахгүй давуу талтай аж. 



Сэтгэгдэл бичих