С.Ганбаатар: Миний хэдэн туслах тагнуултай кино үзсэн тулдаа л амьд гарлаа

УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "2020 оны сонгууль нь амьд гарахын төлөөх өрсөлдөөн болсон. Би ялсан ч гэсэн шударгаар сонгууль болсон бол ялах байсан олон, олон  хүмүүсийн өмнөөс үг хэлье.


Дэндүү шударга бус сонгууль болсон. Төрийн машин тэр чигээрээ ажилласан, цагдаа аймшигтайгаар бүдүүлгээр ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа л амьд гарлаа. Уулзалтад орчихоод бултаж зугтах л ажил хийнэ шүү дээ. Бодит үнэн. Ямар аймшигтай, ичгүүргүй, аархсан, аатай сонгууль болов оо. Энэ янзаараа байвал Монголын улс төр авлига хүнд суртал, бузар булайгаас салахгүй.


Ерөнхийлөгч сая хэллээ, Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг байгуулаад, болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг гаргаж, хууль дүрэм,  журмандаа өөрчлөлт оруулахгүй бол шударга хүмүүсийг энэ зааланд орж ирэх ямар ч боломжгүй байна” гэв. 


Сэтгэгдэл бичих