Гишүүдэд тангаргаас өөр үг хэлэхгүй байхыг анхааруулав

Найм дахь парламентын гишүүд яг одоо тангарагаа өргөж байна. УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар энэхүү тангарагийн үгээ хэлсний дараа сонгосон тойргийн иргэддээ талархал илэрхийлсэн юм.


Харин чуулганыг даргалж буй УИХ-ын гишүүн Х.Баделхан индэр дээрээс тангарагаас өөр үг хэлэхгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих