Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Ч.Содномцэрэн: 76 гишүүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй

Ч.Содномцэрэн: 76 гишүүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-06-30 13:06:00

Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн илтгэлийг хүргэж байна. Тэрээр УИХ-ын гишүүд тангаргаа өргөх ёслолын өмнө илтгэл уншиж танилцуулсан юм.   


-Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Эрхэм хүндэт иргэд, сонгогчидоо! Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүд ээ! Хатагтай, ноёд оо!


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг тус бүрээр гаргаж, цахим хуудастаа хуулийн хугацаанд байршуулан, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.


Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал авах, тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгсэл, програм хангамжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно. Санал авах, тоолох болон бүртгэлийн техник хэрэгсэл, програм хангамжийг шалган туршиж баталгаажуулах ажиллагаанд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулж зохион байгууллаа.


Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа.


Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг хуульд заасан хугацаанд тогтоож, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргалаа.


Цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, Тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажилласан болно.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад нийт 35772 төрийн албан хаагчид ажиллалаа. Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин ажилласан төрийн албан хаагчиддаа Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарь баталж, сонгуулийн хороодын болон Мэдээллийн технологийн баг, даамлын нэгдсэн сургалт-семинарыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулсны зэрэгцээ сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдын сургалтыг цахимаар хийж, гэрчилгээ олголоо. Сонгуулийн хороод ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд хэвлэл мэдээллийн болон холбогдох байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч ажиллалаа.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллалаа. Энэхүү журмыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлж, зөвлөмж, чиглэл өгч ажилласан болно.


Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд сонгуульд хэрхэн оролцох, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлан таниулах сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж, сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчдод хүргэлээ.


Сонгуулийн үеэр сонин хэвлэл, радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид иргэдийг сонгох эрхээ эдлэх, сонгуульд оролцохдоо корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх журам, дэглэмээ мөрдөх, сонгуулийн явц, санал хураалтын дүнг нийтэд шуурхай мэдээлж ажилласныг тэмдэглэж байна.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа.


Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангахад Улсын Их Хурал, Засгийн Газар, Сангийн яам, Эрчим хүчний яам, Улсын Дээд шүүх, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани, үүрэн телефоны компаниуд, Төр, засгийн үйлчилгээний автобааз, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар, МИДАС төрийн бус байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж, хамтран ажилласныг тэмдэглэж байна.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд явагдсан ч ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Синхуа”, “Жэнь минь жибао”, АНУ-ын “Блүүмбэрг”, “Ассошиэйтэд пресс”, Японы “Асахи”, “Киодо цүшин”, Францын “Франс медиа эженси”, БНСУ-ын “Брийк ньюс Кореа”, Катарын “Аль жазира” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн 11 байгууллагын 14 сурвалжлагч, Монгол Улсын хэвлэл мэдээллийн 72 байгууллагын  380 сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж ажиллалаа.


АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг Улсын ажиглагчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороонд бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.                 


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа.


Эрхэм нөхөд өө!   


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон болно. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд: Монгол Ардын Нам - 76, Ардчилсан Нам - 76, Монголын Ногоон Нам - 15, Та бидний эвсэл - 74, ШИНЭ эвсэл - 72, Зөв хүн электорат эвсэл - 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам - 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам - 7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл - 34, Зон Олны Нам - 30, Дэлхийн Монголчууд Нам - 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам - 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам - 4 хүн нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.


Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл, нэр дэвшигчид өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас баталсан журмын дагуу цахим орчин, хэвлэл мэдээлэл, зурагт самбар, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж уулзалт цуглааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд зохион байгуулж явууллаа.


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа. Сонгогдсон 76 гишүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо. Үүнд:


1

1 дүгээр тойрог

Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ

21849

48.08

Монгол Ардын Нам

2

Жамъянгийн
МӨНХБАТ

21478

47.26

Монгол Ардын Нам

3

Ганзоригийн
ТЭМҮҮЛЭН

20204

44.46

Монгол Ардын Нам

4

2 дугаар тойрог

Хавдисламын

БАДЕЛХАН

23379

46.81

Монгол Ардын Нам

5

Телуханы
АУБАКАР

22662

45.37

Монгол Ардын Нам

6

Буланы
БЕЙСЕН

22448

44.94

Ардчилсан Нам

7

3 дугаар тойрог

Гомбожавын ЗАНДАНШАТАР

24029

53.06

Монгол Ардын Нам

8

Дашдондогийн
ГАНБАТ

21427

47.31

Ардчилсан Нам

9

Амгалангийн АДЪЯАСҮРЭН

19076

42.12

Ардчилсан Нам

10

4 дүгээр тойрог

Цогт-Очирын АНАНДБАЗАР

15624

52.99

Монгол Ардын Нам

11

Жадамбын
БАТ-ЭРДЭНЭ

14305

48.52

Монгол Ардын Нам

12

5 дугаар тойрог

Бямбасүрэнгийн
ЭНХ-АМГАЛАН

14801

52.18

Монгол Ардын Нам

13

Шатарбалын

РАДНААСЭД

14235

50.19

Монгол Ардын Нам

14

6 дугаар тойрог

Сүхбаатарын
БАТБОЛД

14091

50.23

Монгол Ардын Нам

15

Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ

10175

36.27

Монгол Ардын Нам

16

7 дугаар тойрог

Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН

16798

46.55

Монгол Ардын Нам

17

Цэдэвийн
СЭРГЭЛЭН

16245

45.02

Монгол Ардын Нам

18

8 дугаар тойрог

Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН

21238

67.49

Монгол Ардын Нам

19

Төмөртогоогийн ЭНХТҮВШИН

17411

55.33

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-06-30 13:06:00

Сэтгэгдэл бичих