СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ний 11:00 цагт Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 


УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авснаар Анхдугаар чуулганыг нээж үг хэлэх юм. Үүний дараа СЕХ-ны дарга УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина хэмээн хуульд заажээ. 

Сэтгэгдэл бичих