Николай Басков хүнтэй гэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ОХУ-ын дуучин Николай Басков гэрлэж, үр хүүхэдтэй болоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Түүний ингэж хэлснийг “Комсомольская правда” сонинд иш татан дурдсан байна.


“Өмнөх эхнэрээсээ салснаас хойш нэгэнт 13 жил өнгөрч, би олон жил зугааллаа. Одоо сайхан гэргий, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна” гэж Басков илэн далангүй хэлжээ.


Дуучин гэргий болох хүндээ ямар шаардлага тавьж буй тухайгаа ч мөн дурдсан байна. “Надад бол царай зүс тийм ч чухал биш. Тэр надтай нэг санаа бодолтой байж, гэрийн минь сайн эзэгтэй байх нь гол юм" гэж Басков хэлжээ.



"Өмнө нь би жүжигчин, загвар өмсөгч, олны танил бус бүсгүйчүүдтэй ч уулзаж учирч явсан. Гэхдээ тэдний тухай хэвлэлийнхэнд ярьж байгаагүй" гэж тэрээр онцлон дурджээ. “Харин одоо хайртай хүнтэйгээ зүгээр л аз жаргалтай амьдрахыг хүсч байна” гэж чин сэтгэлээсээ хэлжээ.





Б.Атар

Сэтгэгдэл бичих