ДЭМБ: Цар тахлын тархалт саарах шинжгүй байна

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданомын хэлснээр, цар тахал намдах шинжгүй байгаа ажээ. "Коронавирусийн цар тахал намдах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна. Харин өвчлөл улам эрчимжиж байна" гэж ДЭМБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус Женев хотноо даваа гарагт ингэж мэдэгджээ.


“Вирус тархах их орон зай байна. Улс орнуудад бүхэлдээ ахиц гарсан ч цар тахлын тархалт эрчтэй байна” гэж тэрээр мэдэгджээ. Судалгаа шинжилгээнд гарч буй ахиц дэвшилд үнэлгээ өгч, шинэ шатанд COVID-19 өвчинтэй тэмцэх тэргүүлэх чиглэл боловсруулах зорилгоор энэ долоо хоногт шинжээчдийн зөвлөлгөөн хийнэ гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна.


Халдварт өвчин дэгдсэн тухай эхний мэдээг ДЭМБ хүлээж авснаас хойш зургаадугаар сарын 30-нд яг зургаан сар болж байгааг Тедрос Аданом Гебрейесус дурджээ. "Энэ өдөр коронавирусийн халдвар авсан хүний тоо 10 саяд хүрч, 500 мянган хүн нас барсантай” давхцаж байна.



Гебрейесус цар тахалтай зургаан сар тэмцсэний үр дүнд шинжилгээ хийхдээ, дэлхийд “эв санааны нэгдэл, сайн санаа” тод илэрч, мөн “ялгаварлан гадуурхах, худал мэдээлэх, цар тахлыг улс төржүүлэх” гэх мэт сөрөг үзэгдэл ч ажиглагдаж байна. 



ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн гарал үүслийн шалтгааныг судлахаар ирэх долоо хоногт Хятад руу явна гэж Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.





Б.Атар

 

Сэтгэгдэл бичих