Д.Нямхүү: Өчигдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "Зургаадугаар сарын 29-ний өдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Токио-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр вирус илрээгүй.


Монголд 220 хүн халдвартай нь батлагдаж, 175 хүн эдгэрээд байна. ХӨСҮТ-д 45 хүн эмчилгээнд байна. Эмчлүүлж байгаа 34 хүн хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Жирэмсэн хоёр эх коронавирусийн халдвартай байна. Өнөө өглөө эдгэрсэн ээж ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо" гэлээ. 

Сэтгэгдэл бичих