Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр буюу зургаадугаар сарын 29-нд болоход хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.


Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох долоон хавтас эрүүгийн хэргийг энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.


Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргасны дагуу хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээжээ.

Сэтгэгдэл бичих