Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Ховд аймгийн төвд өнөөдөр /2020.6.29/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Цэцэг сумаас ирсэн тухайн иргэн 27 настай. Биеийнх нь байдал маш хүнд, эмчлүүлж буйг албаныхан хэлэв. Тухайн иргэний нэгдүгээр хавьтал 50 гаруй, хоёрдугаар хавьтал 400 гаруй иргэн гэнэ. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.


ЭМЯ-аас "Тарваганы эрхтэнийг түүхийгээр нь идснээс болж тухайн иргэн найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хамт тарваган тахлыг голомт газраас 11-үүлээ гурван тарвага агнан, хүнсэндээ хэрэглэсэн байна. Энэ үйл явдал зургаадугаар сарын 22-нд болж, 26-нд эмнэлэгт хандсан. Түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан. Дүүгийнх нь бие халуурч байгаа. Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Цаашид бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих