Дэлхийн хамгийн настай эмэгтэй 134 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

Хятадын хамгийн өндөр настай эмэгтэй Альмихан Сейити 134 насны төрсөн өдрөө саяхан тэмдэглэсэн байна. Хэвлэлд бичсэнээр, тэрээр хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн настай хүн болж байгаа ажээ. Тэрээр төрсөн өдрөө БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгар хотын ойролцоох төрөлх хотдоо тэмдэглэснийг РЕН-ТВ суваг мэдээлсэн байна.


Сейити 1903 онд нөхөрт гарсан бөгөөд нөхрийнх нь хүү, охин хоёр хамт иржээ. Түүний нөхөр 1976 онд, хүү нь 36 настайдаа нас барсан аж. Сейити 127 настайдаа буюу 2013 онд Хятадын хамгийн өнөдр настай иргэдийн жагсаалтыг тэргүүлэх болжээ. Түүний нүдний хараа, сонсгол сайн ч явж чаддаггүй байна.



Хятадын төрсний гэрчилгээнд түүнийг 1886 оны зургаадугаар сарын 25-нд төрсөн гэж бичсэн ч өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Сейитийг ийм өндөр настай гэдэгт эргэлздэг ажээ. “ХIХ зууны Хятадын эзэнт улсын зарим бүс нутагт, ялангуяа үндэсний цөөнхүүдэд төрсний гэрчилгээ олгох нь ховор байсан бөгөөд уйгарууд ямар ч баримт бичиггүй амьдарч байсан хэмээн Хятад мэдээлж байсан юм” гэж BBC 2014 оны өгүүлэлдээ бичиж байсан аж.


Сейити  эдүүгээ амьд сэрүүн байгаа эмэгэйчүүдээс хамгийн настай нь юм гэж “Shanghai China Records” байгууллагын  төв байрнаас нотолжээ. Гиннессийн номын Хятад дахь салбар дэлхийн хамгийн настай хүнд тооцогдохыг хүссэн мэдүүлгийг нь Сейитигээс хүлээж аваагүй байна. Хэрвээ Сейитигийн төрсөн өдөр үнэн бол тэрээр Гиннессийн номд тэмдэглэгдсэн дэлхийн хамгийн өндөр настан болох Японы Канэ Танака гэдэг эмэгтэйгээс 17 насаар эгч болж таарах юм. Танака одоо 117 настай юм.


1997 онд 122 насандаа нас барсан Франц эмэгтэй Жанна Луиза Кальманыг манай гарагийн  хамгийн өндөр настай хүн гэж үздэг билээ.





Б.Атар

Сэтгэгдэл бичих