Дэлхий даяар халдвар авагсдын тоо 10 саяыг давлаа

Дэлхий даяар сүүлийн нэг хоногийн дотор коронавирусийн 154,129 шинэ тохиолдол, 3,361 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.29/-ийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн  тоо дэлхийд 10,229,244 болж, нас барагсдын тоо 503,985-д хүрсэн байна.


Эдгэрсэн хүний тоо 5,546,484 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 4,178,775 болж, 57,954 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,312 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 64.7 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.


"Financial Times”-т мэдээлснээр, АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургууль болон Германы Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд “Шинэ төрлийн коронавирусээр халдварласан эсүүдэд урт сэртэн үүсч, улмаар халдварыг бие махбодод хурдан тархаадаг” гэсэн дүгнэлт хийжээ.


Судалгааг удирдан явуулсан профессор Невана Крогана “Бусад эсүүдэд сүв гаргадаг урт судлууд байдаг бөгөөд үүсэн бий болсон хонгилоор вирус эсээс эс рүү дамждаг. Бидний таамаглаж буйгаар энэ нь халдварын тархалтыг хурдасгадаг” гэж ярьсан байна. Эрдэмтэд илрүүлсэн сэртэнгээ “хар санаатай тэмтрүүл” гэж нэрлэжээ.


Тэд хорт хавдрыг эмчлэхэд зориулан гарган авсан эмийг коронавирусээс үүдэлтэй өвчинтэй тэмцэхэд ашиглаж болно гэж дурдсан байна.



ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.29-ны 07:00 цагийн байдлаар)



Сэтгэгдэл бичих