ЕХ-ны дотоодод дахин хил хаахыг үгүйсгэсэнгүй

Германы ГХЯ-ны тэргүүн Хайко Маас коронавирусийн хоёр дахь давалгаанаас болоод Европын Холбооны (ЕХ) дотоодод дахин хил хааж болох юм гэжээ.  Тэр “Daily Sabah” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

“Хэрвээ ЕХ-ны аль нэгэн бүс нутагт халдварын тоо бусдаас үлэмжхэн их болвол, дахин хил хаахад хүрэх нь маргаангүй” гэж тэр мэдэгджээ. Ингэхдээ нийт Европын хэмжээнд санал хурааж ийм шийдвэр гаргах ёстой гэж Маас онцлон тэмдэглэсэн байна.

Европын орнуудад хязграарлалтыг сулруулснаас болоод коронавирус сэргэж байгаа нь бүртгэгдсэн юм гэж ДЭМБ-ын бүс нутгийн товчооны захирал Ханс Клюге өмнө нь мдэгджээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих