АНУ-д хөшөө дурсгалыг хамгаалахаар болов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөшөө дурсгалыг хамгаалах тухай гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсныг мэдээлжээ. Хөшөө дурсгалыг түйвээгчдэд удаан хугацаагаар хорих ял оноохоор уг зарлигт заасан бөгөөд Америкийн хөшөө, дурсгалын цогцолбор болон барималуудыг хамгаалалтад авч байна.



АНУ-д ийм хууль бус үйлдэл хийвэл удаан хугацаагаар хорих ял онооно гэж засаг захиргааны тэргүүн онцлон тэмдэглэснийг ТАСС агентлаг мэдээлжээ. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид ямар нэг хөшөө дурсгал юм уу баримлыг будаж сараачсан  тохиолдолд 10 жил хүртэлх хугацаагаар хорьж шийтгэнэ гэж өмнө нь Дональд Трамп мэдэгдсэн юм.



Африк гаралтай Жорж Флойдыг баривчлах үеэр тэрээр Миннеаполис хотод нас барсны дараа АНУ-ын олон бүс нутагт арьс өнгөний тэгш бус байдал болон цагдаа нарын зоргоороо явдлыг эсэргүүцсэн олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн юм.



Хууль сахиулах байгууллагынхан эмх замбараагүй явдлыг зогсоох арга хэмжээ авсаны дараа Америкийн хэд хэдэн хотод түүхэн хүмүүсийн хөшөөг нураасан бөгөөд үүний дотор европчуудад шинэ тивийг нээж өгсөн Кристофор Колумбын хөшөө ч байжээ.

 





Б.Атар

 

Сэтгэгдэл бичих